Хандив
“Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөр нь 2013 оноос хэрэгжиж буй манай “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөр дээр суурилсан, ахисан түвшний хөтөлбөр бөгөөд үйл ажиллагаа нь 15-22 насны хүүхдүүд рүү чиглэсэн.
Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуусыг ухамсартай, боловсролтой, зөв иргэн болгон төлөвшүүлэх энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаанд та өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл манай байгууллагын Худалдаа Хөгжлийн Банк дах харилцах дансанд болон QR кодыг уншуулан хандив өргөх боломжтой.

Таны өргөсөн хандив Монгол орны мянга мянган хүүхдийн сурч боловсрох,
танин мэдэх гэгээн үйлсэд зориулагдах болно.