Хөвсгөл аймаг дахь зуны зуслан-2020

Байгаль хамгаалал, манлайллын зуны зуслан нь 9-12 дугаар ангийн сурагчдад зориулсан 10 хоногийн зуслан болно. Энэхүү зуны зуслангийн гол зорилго нь сурагчдын байгаль хамгаалал, манлайлал, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, Ховд, Өмнөговь, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын сурагчид хоорондоо танилцах, нөхөрлөх, мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх юм. Зуны зусланд хамрагдсанаар сурагчид байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн талаар шинэ мэдлэг, ур чадвар олж авахын зэрэгцээ өөрсдийн амьдарч буй орон нутаг, сургуульд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, багаар хамтран ажиллаж шийдвэрлэх арга зүйд суралцана.
…р ангийн сурагчдад зориулсан байгаль хамгаалал, манлайллын зуны зуслан 2020 оны ..р сарын …с …ны хооронд явагдана. Зуны зусланд хамрагдахыг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү. Шалгарсан 30 сурагч зуны зусланд хамрагдана.