15-22 насны залууст байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн боловсрол олгох, манлайлал, хувь хүний хөгжлийн ур чадварыг эзэмшүүлэх замаар Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах, идэвхтэй, санаачлагатай, байгальд ээлтэй иргэнийг бэлдэх.
Youth Sustainability Corps буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус.
Монгол экологи төв ТББ нь Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг.
Хөтөлбөрийн хүрээнд дараах дэд хөтөлбөрүүд хэрэгжинэ.
YSC хөтөлбөр нь 15-22 насны бүх хүүхэд, залууст нээлттэй.
- YSC Challenge-д оролцох
- YSC лекцдээ хамрагдах
- “Youth Power” арга хэмжээнд оролцох
- Бичил төслийн санаачлагын уралдаанд оролцох замаар оноо цуглуулаад YSC Legend цолонд хүрсэн эхний таван хүүхэд Европын Холбооны улс руу явж, зуны зусланд хамрагдана.
Манай цахим хуудасны Challenge хэсгийн Онооны хүснэгт рүү орж харна.
http://youthcorps.mn/challenge__trashed/tables/
Сурагчдын хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хичээлээс гадуурх сургалтад хамрагдах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сургуулийн аль нэг анги танхимыг орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, гарын авлагаар ханган, засч тохижуулсан танхимыг хэлнэ.
YSC хөтөлбөрийн зорилтот сургуулиуд болох Хөвсгөл аймгийн Ханх сум, Хатгал тосгон, Өмнөговь аймгийн Гурвантэс, Даланзадгад сум, Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сум, Улаанбаатар хотын 119, 12 дугаар сургуулиудаас гадна сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуульд YSC Hub буюу сурагчийн хөгжлийн танхим засч, тохижуулж өгсөн.
Та сургуульдаа сурагч хөгжлийн танхимтай болохыг хүсвэл манай цахим хуудасны Хүсэлт гаргах хэсэгт хандаарай. Санхүүжилтийн асуудал шийдэгдвэл хүсэлт гаргасан сургуулиудад сурагч хөгжлийн танхим засч тохижуулан өгөх зорилготой.
Сурагчдад үндсэн хичээлийн хөтөлбөрт нь багтаагүй таван сэдвийн хүрээндсонирхолтой байдлаар мэдлэг, ур чадварыг олгох контентууд юм. Үүнд:
- Байгаль орчин, тогтвортой хөгжил
- Манлайлал, хувь хүний хөгжил
- Технологи, инноваци
- Бизнес, санхүү
- Биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд.
Бид YSC Academy хэмээх Youtube суваг болон Фэйсбүүк хуудсаараа www.yolo.mn -тэй хамтарч хүүхэд залууст мэдлэг олгох, сонирхолтой видео контент, подкаст бэлтгэн хүргэж байна. YSC Academy-н контентууд олон нийтэд нээлттэй тул багш, сурагчид ашиглах боломжтой.
YSC Challenge сард нэг удаа зохиогддог бөгөөд зарыг манай Фэйсбүүк хуудаснаас харах боломжтой. YSC Challenge-д тав хүртэлх хүнтэй баг бүрдүүлэн орох бөгөөд байр эзэлсэн тохиолдолд оноо цуглуулах ба нэмэлт шагналтай.
Хүүхэд залуус сургууль болон хүрээлэн буй орчинд тулгамдаад буй экологи, эдийн засаг, нийгмийн асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэх, түүнд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор бичил төсөл санаачлан боловруулж, шинэлэг арга замаар хэрэгжүүлэх боломжтой.
Сурагчдын илгээсэн бичил төслөөс шилдгийг шалгаруулж, хамтран хэрэгжүүлнэ.
Ахлах ангийнханд хамгийн их тулгардаг мэргэжил сонголтын асуудалд дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм. Үүний хүрээнд сард хоёр удаа цахим лекц зохион байгуулж буй бөгөөд салбар салбарын залуу мэргэжилтнүүдийг урьж тэдний салбарын онцлог, мэргэжил, хувийн туршлагыг нь хуваалцаж байна. Сонирхсон хүн бүрт нээлттэй.
YSC хөтөлбөрт хамрагдах буй хүүхэд залууст өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцахаар сайн дураар нэгдсэн өөр өөр салбарт амжилттай ажиллаж буй залуусын нэгдэл юм.
YSC хөтөлбөрт идэвхи санаачлагатай оролцож сурагчид оноо цуглуулна. Хөтөлбөрийн төгсгөлд буюу 2023 оны зун хамгийн их оноо цуглуулсан шилдэг таван оролцогчдыг шалгаруулж Европын Холбооны улсад зуны зусланд хамруулна. Удаах шилдэг 10 сурагчийг Байгаль нуур, Хөвсгөл нуураар аялуулна.
Манай вебсайт болон цахим хуудсуудаас авах боломжтой.
- Facebook: Youth Sustainability Corps – Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус
- Instagram: @ysc.mongolia
- Youtube: YSC Academy
YSC хөтөлбөр нь 2019 оноос эхэлсэн бөгөөд 2022 он хүртэл үргэлжилнэ. Бид цаашид хөтөлбөрөө тэлэн Монгол Улсын бүх аймаг сумдын сургуулиудад хүрч ажиллах зорилготой.
Бид Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч хөтөлбөрт хамрагдаж буй зорилтот сургуулийн 200 багш нарт гурван удаагийн цахим сургалт зохион байгуулсан.
Цаашид зохиогдох цахим сургалтууд сонирхсон багш сургуулийн ажилчид хамрагдах боломжтой. ЭНД дарж манай YSC хөтөлбөрийн багш нарын группт нэгдэнэ үү.