Тийм. Нэг баг хамгийн багадаа 3, ихдээ 6 гишүүнтэй байна. Багаасаа нэг гишүүнийг ахлагчаар сонгох ба багийн ахлагч төслийн шалгаруулалтын бүх шатанд багийн гишүүдийн оролцоог хангах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай.

Зөвхөн 15-18 насны хүүхэд, залуус оролцоно. Төслийн материалаа илгээх үедээ 18 настай байсан ба сүүлийн шатуудад 19 нас хүрэх сурагчид оролцож болно.

Танай төсөл ямар нэг асуудлыг шийдвэрлэхээр л зорьж байгаа бол ямар ч сэдэвтэй байж болно. Тухайлбал, байгаль орчин, нийгмийн асуудлууд, жендерийн эрх тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлууд гэх мэт. Төслийн үр шим тухайн орон нутагтаа үлдэхээр байвал давуу тал болно.

  • Нэгдүгээр үе шат: Төслийн саналаа боловсруулж илгээх /2022 оны 3-р сарын 1-нээс 31/
  • Хоёрдугаар үе шат: Төслийн менежментийн ур чадварын сургалт /2022 оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 31/
  • Гуравдугаар үе шат: Шалгарсан 10 баг төслийн саналаа менторуудын тусламжтайгаар сайжруулна /2022 оны 6-р сараас 8-р сар/
  • Дөрөвдүгээр үе шат: Төслийн сүүлийн сонгон шалгаруулалт, Хакатон /2022 оны 8-р сараас 9-р сар/
    Тавдугаар үе шат: Шалгарсан багуудын төслийн хэрэгжилт, хяналт, үр дүн /2022 оны 11-р сараас 12-р сар/

Шүүгчдийн бүрэлдэхүүнд зохион байгуулагчдын зүгээс төслийг хэрэгжүүлэгч Монгол Экологи Төв болон төслийн санхүүжүүлэгч байгууллагын төлөөллүүд, хөрөнгө оруулагчдын зүгээс бизнес эрхлэгч хувь хүн болон байгууллагуудын төлөөлөл байна. Зохион байгуулагчдаас олгох нийт 30 сая төгрөгийн санхүүжилтээс гадна хөрөнгө оруулагчид төслүүдэд санхүүжилт олгох боломжтой.

Шилдэг багуудын төслийн төсвөөс хамаарч 3 ба түүнээс дээш багуудад 30 сая төгрөгийн санхүүжилтыг хуваан олгоно. Нэг төслийн төсөв 10 сая төгрөгөөс хэтрэхгүй байх шаардлагатай. Жишээ нь 10 сая төгрөгийн төсөвтэй 2 төсөл, 5 сая төгрөгийн төсөвтэй 2 төсөл буюу нийт 4 төсөлд хуваан олгох боломжтой.

Шалгарсан 10 баг төслийн 4-р шат буюу 2 өдрийн Хакатоны үеэр төслийн санаагаа эцсийн байдлаар шүүгчдэд танилцуулна. Зохион байгуулагчдын зүгээс олгох нийт 30 сая төгрөгийн санхүүжилт авсан багуудаас гадна бусад хэдэн ч баг шүүгчдийн бүрэлдэхүүнд байгаа бизнес эрхлэгч хувь хүн болон байгууллагаас төслийн санхүүжилт авах боломжтой.

Багууд дотроо шийднэ. Санхүүжилт олгогдсоноос хойш шаардлагатай тохиолдолд зохион байгуулагчдын талаас төслийн хэрэгжилтийг дэмжин ажиллана.

ЭНД дарж төслийн санаагаа илгээж төслийн уралдааны эхний шатанд оролцох боломжтой болно.

Төслийн шалгаруулалтын бүх үе шатанд зөвхөн сурагчид оролцох боломжтой ба төслийн санаа нь сурагчдын өөрсдийн бодож олсон санаа байх ёстой. Шалгаруулалтын сүүлийн шатанд санхүүжилт авсан багууд төслөө хэрэгжүүлэхэд багш нараасаа заавар, зөвлөмж авах боломжтой.

Нийт 140-190 оноо авах боломжтой. Уралдааны эхний шатанд төслийн санал боловсруулж ирүүлсэн тохиолдолд 25 оноо, II үе шатанд 100 хүртэл оноо, III үе шатанд 40 хүртэл оноо, IV үе шатанд 25 хүртэл оноо цуглуулах боломжтой. YSC онооны тухай дэлгэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.