Хэрэгжүүлэгч байгууллага: Монгол экологи төв
Санхүүжүүлэгч: Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Европын холбоо
Нийт шагналын сан: 30 сая төгрөг хүртэлх
Төслийн санал хүлээн авах хугацаа: 2022 оны 3-р сарын 1 – 3-р сарын 31 

 Монгол орны өнцөг булан бүрт суугаа 15-18 насны хүүхэд залуусын дунд төслийн уралдаан зарлаж байна. Тус уралдаан нь сурагчдын санал санаачлагыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдөө тодорхойлж, шийдвэрлэхэд гар бие оролцох боломжоор хангах зорилготой. Уралдаанд хамрагдсан сурагчид үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, суралцаж, хүрээллээ тэлэхээс гадна асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, төсөл санаачлан, хэрэгжүүлэх, илтгэх ур чадваруудад суралцана.

Тавигдах шаардлага

  • Заавал баг бүрдүүлэн оролцох баг бүр 15-18 насны 3-6 гишүүнтэй байна 
  • Багийн гишүүд өөр анги, сургууль, аймгийн сурагчдаас бүрдэж болно 
  • Багийн гишүүд нэг гэр бүлийн ах, эгч дүүс байж болохгүй 
  • Багийн бүх гишүүн төсөл үргэлжлэх хугацаанд буюу 2022 оны дөрөвдүгээр сараас арван хоёрдугаар сар дуустал зохион байгуулагдах бүх арга хэмжээнд цахимаар болон биеэр оролцох боломжтой байх 
  • Төслийг нэг жил болон түүнээс доош хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх
  • Төслийн нийт төсөв 10 сая төгрөгөөс ихгүй байх 
  • Төсөл нь сургуулийн орчин, орон нутаг, нийгэм болон байгаль орчинд тулгамдаж буй ямар нэг асуудлыг шийдвэрлэх зорилготой байх. Төслийн хүрээ тодорхой сэдвүүдээр хязгаарлагдахгүй

Төслийн үе шатууд

  • Нэгдүгээр шат
    (3-р сарын 1-ээс 3-р сарын 31-н хүртэл)
    Багууд төслийн санаагаа бэлдсэн загварын дагуу цахимаар илгээнэ.
  • Хоёрдугаар шат
    (5-р сарын 1-ээс 6-р сарын 1-н хүртэл)
    Төслийн санаа ирүүлсэн бүх баг төслийн менежменттэй холбоотой ур чадвар олгох цахим сургалтуудад хамрагдана. Багууд сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан анхны илгээсэн төслийн санаагаа дахин сайжруулж, дараагийн шатанд үлдэх 10 багийн төлөө өрсөлдөнө.
  • Гуравдугаар шат
    (6-р сараас 8 сарын 1-н хүртэл)
    Шалгарсан 10 баг ментор хөтөлбөрт хамрагдаж, менторуудын тусламжтайгаар хүрээллээ тэлж, тулгарч буй эргэлзээтэй асуудлаа шийдвэрлэхэд туслах зөвлөмж, мэдлэг мэдээлэл, ноу-хауд суралцах сургалт, уулзалтуудад хамрагдана. Энэ шатанд багууд төслийн санаагаа нэмж сайжруулна.
  • Дөрөвдүгээр шат 
    (9-н сард)
    Багууд менторуудын хамтаар хоёр өдрийн вакум хакатонд оролцох бөгөөд хоёр дахь өдөр нь багууд төслөө гадаад, дотоодын бизнес эрхлэгчдэд танилцуулж (PITCH хийх), санхүүжилт авах боломжтой (Шарк танк хэлбэрээр явагдана). Зохион байгуулагчдын зүгээс хамгийн багадаа 3 багийн төсөл (шалгарсан төслүүдийн төсвийн дүнгээс хамаарч 3-аас дээш төсөл сонгогдох боломжтой) шалгаруулж санхүүжилт олгоно. Төслүүдэд олгох нийт санхүүжилт 30 сая байна.

Зохион байгуулагчдын зүгээс болон бизнес эрхлэгчдээс нэмэлт санхүүжилт авсан багуудын төслийн хэрэгжилтийг Монгол экологи төв болон Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам цаашид дэмжиж ажиллана.