Нийт зургаан цол бий бөгөөд оноо цуглуулж цол ахина. YSC legend буюу хамгийн дээд цолонд хүрсэн эхний таван сурагч 2023 оны зун Европын Холбооны аль нэг улс руу явж, зуны зусланд хамрагдана. Дараагийн таван сурагч ОХУ-ын Байгаль нуур луу аялна. Дараагийн таван сурагч эх орныхоо тусгай хамгаалалттай газраар зочилно. Мөн YSC gold цолонд хүрсэн сурагчид дотоодын их дээд сургуулиудад тэтгэлгээр сурах хөтөлбөрт өрсөлдөх боломжтой болно.

  • Сар бүр зохиогддог YSC хэлэлцүүлэг болон лекцүүдэд хамрагдаж 10 оноо 
  • Сар бүр зохиогддог YSC challenge-д орж 5-50 хүртэлх оноо
  • “Teen шийдэл” төслийн уралдаанд оролцож 190 хүртэлх оноо 
  • “Youth Power” арга хэмжээнд оролцож 10-20 хүртэлх оноо

Монгол Улсад суугаа 15-22 насны хүүхэд залуус бүр YSC хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож оноо цуглуулах боломжтой.

2022 оны 12 дугаар сар хүртэл оноо цуглуулна.

Боломжтой. Гол нь цаашид зохиогдох бүх арга хэмжээ, уралдаанд идэвхтэй оролцвол гүйцнэ. Нөгөө талаар тэдгээр өндөр оноотой хүүхдүүд он дуустал зарлагдах хөтөлбөрүүдэд хэр зэрэг идэвхтэй оролцохоос шалтгаална. Жишээ нь одоо 100 оноотой дээгүүр байранд яваа хүүхэд шинэ үйл ажиллагаанд оролцож оноогоо нэмэхгүй бол амархан гүйцэгдэнэ гэсэн үг.

Тэргүүн байраа алдахгүйн тулд он дуустал хичээж идэвхтэй оролцох хэрэгтэй. Манлайлагчид ямагт манлайлагчид л байдаг.

Энэ гуравдугаар сард зарлагдах таван үе шат бүхий “Teen шийдэл” бичил төслийн уралдаан. Уралдааны бүх үе шатанд идэвхтэй оролцоод түрүүлсэн тохиолдолд 190 оноо авна. Гуравдугаар шат хүртэл явахад 140 оноо цуглуулах боломжтой.

YSC хөтөлбөрийн www.youthcorps.mn цахим хуудасны YSC оноо хэсгийн Онооны хүснэгт цэсээс. Бүх сурагчдын онооны мэдээллийг нэг дороос харах боломжтой.