Ахлах ангийн сурагчдад үндсэн хичээл сургалтын үйл ажиллагаанаас гадна тусгагдаагүй бусад мэдлэг, дижитал ур чадвар, тогтвортой хөгжлийн боловсрол, зөөлөн ур чадварууд болох цагийн менежмент, бүтээлч сэтгэлгээ, стресс менежмент, хувийн санхүүгийн менежмент, мэргэжил сонголт, сэтгэцийн эрүүл мэнд, оновчтой төлөвлөлт зэрэг шинэ ур чадварыг видео хэлбэрээр орон зайнаас үл хамааран олж авна. Эдгээр ур чадварыг системтэй суралцсанаар сурагчид ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, зорилгоо оновчтой тодорхойлох, амжилттай ажиллах эх суурь тавигдах юм. Хичээлээс гадуурх сургалтуудыг мэргэшсэн эрдэмтэн, судлаач нар бэлтгэж шинэлэг заах арга барилаар сурагчдад хүргэнэ.