Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус
image
Байгальд
ээлтэй
залуусын
чуулган
“TEEN ХУРАЛДАЙ” чуулганы оролцогчид оршин буй газартаа өөрийн санал санаачилгаар уг чуулганы жишиг хувилбарыг зохион байгуулах болсон нь “YOUTH POWER” чуулган юм. YOUTH POWER буюу ЗАЛУУСЫН ХҮЧ жишиг чуулган нь Монгол Улсын 15-18 насны хүүхдүүдэд байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг олгож, хувь хүний хөгжил, ур чадварыг нь дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэн бэлтгэх зорилготой.
image
YOUTH POWER жишиг чуулганы зорилт
1. Монгол орны өнцөг булан бүрт суугаа залуусын төлөөллүүдэд байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг, мэдээлэл олгох;
2. Ардчилсан засаглалын зарчмыг таньж, тодорхой нийгмийн бүлгийн дотор шийдвэр гаргах явц хэрхэн явагддагийг таниулан ойлгуулах;
3. Бүх түвшний шийдвэр гаргах явцад залуусын оролцоог нэмэгдүүлэх, залуусын оролцоотойгоор аливаа шийдвэр, тогтоолуудыг байгальд ээлтэй байх шаардлагыг хангахад хувь нэмэр оруулах зэрэг болно.
image
image
image
image
Youth Power чуулганд хэрхэн оролцох вэ?
Жил бүрийн хаврын улиралд YSC хөтөлбөрт оролцогч хүүхдүүд өөрийн аймаг, дүүргийг төлөөлөн нэгдэж, чуулганыг зохион байгуулах баг бүрдүүлэн ажилладаг бөгөөд бэлтгэл ажлыг хангаж дуусмагц өргөдөл хүлээн авах сувгийг нээдэг. YSC хөтөлбөрийн албан ёсны хуудсаар зарлал хүргэх ба, зарлалын доторх линкээр дамжуулан өргөдлөө илгээснээр чуулгандаа хамрагдах боломжтой.
Зохион байгуулагддаг хугацаа:
Жил бүрийн 1-5 дугаар сард
Хэн оролцох боломжтой вэ?
Тухайн аймаг, сумын ЕБС, МСҮТ-ийн
15-18 насны сурагчид

Youth Power жишиг чуулганыг хэрхэн зохион байгуулах вэ?


I
Өмнөх жилүүдийн Teen Хуралдай хөтөлбөрт оролцсон туршлагатай 3-5 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах баг бүрдүүлнэ

II
YSC хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Монгол Экологи Төв-ийн хөтөлбөрийн зохицуулагч нартай холбогдож, [email protected] цахим шууданд хүсэлтээ илгээнэ.

III
Чуулган зохион байгуулахад шаардлагатай мэдлэгийг цахим хичээлээс сурч, гарын авлага дээрх зааврын дагуу чуулганыг зохион байгуулна.
Байршил
Чуулган зохион байгуулагдсан аймгууд
image

Youth Power чуулганы оролцогч, зохион байгуулагчдын сэтгэгдэл

2024 он
2023 он
Холбоо Барих
Имэйл: [email protected]
Утас/Факс: + (976) 7010 0826
Байршил
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж, Далай Тауэр, 502, 504 тоот, Монгол Экологи Төв
Ш/Х-682, Улаанбаатар-14220
Цахим хуудас
"Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус" хөтөлбөр © 2025 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.