“Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” хөтөлбөрийн зорилго нь Монгол орны байгалийн болон соёлын өв, нөөц баялгийг зохицуулах, хяналт тавих, хамтран ажиллах, дэмжиж сургах замаар 15-22 насны залуусын ур чадварыг хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, бие даасан хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэгдсэн.
Бидний тухай
Монгол Экологи Төв нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментэд олон улсын шилдэг арга туршлагаас нэвтрүүлэх, байгаль хамгаалагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, өсвөр үеийнхэнд байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсрол олгож дэмжих зорилготойгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага юм. 2011 оноос “Тусгай хамгаалалттай газрын менежмент”, 2013 оноос “Өсвөрийн байгаль хамгаалагч”, 2014 оноос “Байгаль хамгаалагчдад туслах”, 2019 оноос “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлж байна.
Тусгай хамгаалалттай газрын менежмент
Тусгай хамгаалалттай газрын менежмент
Тусгай хамгаалалттай газрын менежментэд олон улсын шилдэг арга туршлагаас нэвтрүүлэх үүднээс Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг жишиг газраар сонгон авч 2015 онд АНУ-ын Йосэмити Үндэсний паркийн тэмдэг тэмдэглэгээний үйлдвэрт стандартын дагуу үйлдвэрлэгдсэн нэвтрэх цэг, зам, мэдээллийн төвийн тэмдэглэгээг байршуулсан. Улмаар АНУ болон Монгол улсын тусгай хамгаалалттай газрууд хоорондоо шилдэг арга туршлагаа харилцан солилцох үүд хаалгыг дахин нээж 2015 онд Улаан тайга, Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрууд, Хөвсгөл нуурр, Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрууд нь АНУ-ын Йосэмити Үндэсний Парктай, 2017 онд Отгонтэнгэрийн УТХГ нь АНУ-ын Денали Үндэсний парктай тус тус эгч дүүгийн харилцаа тогтоож хамтын ажиллагааны гэрээг байгуулсан.
Өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөр
Өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөр
Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн сургуулийн 4-8 дугаар ангийн сурагчдад чиглэсэн энэхүү хөтөлбөр нь 2013 оноос Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүс Хатгал тосгон, Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг хамран хэрэгжиж байна. Хөтөлбөрийн үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдад төрсөн нутаг орныхоо байгаль, түүх, соёлын өвийг судлах, үнэ цэнэ, ач холбогдлыг танин мэдэх, байгаль хамгаалах уламжлалт арга ухаанд суралцсанаар ирээдүйн манлайлагчид болон төлөвших боломжийг олгож байна.
Байгаль хамгаалагчдад туслах хөтөлбөр
Байгаль хамгаалагчдад туслах хөтөлбөр
2014 онд эхэлсэн “Rally for Rangers” аян өнөөдөр зөвхөн Монгол орны төдийгүй дэлхийн улс орнуудын байгаль хамгаалагчдад туслах хөтөлбөр болон өргөжин тэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол орны байгаль, түүх, соёлын үнэт өвийг хадгалсан үзэсгэлэнт Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт (2014 он), Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газарт (2015 он), Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газарт (2017 он), Монгол Алтайн Нурууны улсын тусгай хамгаалалттай газарт (2018 он) болон Бүгд Найрамдах Аргентин Улсын үндэсний паркуудад (2018 он), Мөнххайрханы байгалийн цогцолборт газар (2019 он), Хар ус нуур орчмын УТХГ (2019), Непал улсын тусгай хамгаалалттай газрууд (2019 он) ажиллаж буй байгаль хамгаалагчид орон орны сайхан сэтгэлт хүмүүсийн хандив дэмжлэгээр нийт 103 ширхэг чанартай, найдвартай мотоциклоор хангагдаж, ажил үүргээ саадгүй, цаг алдалгүй шуурхай гүйцэтгэх боломж бүрдсэн юм. 2020 онд Дарьгангын Байгалийн цогцолборт газар (3), Нөмрөгийн Дархан цаазад газар (5), Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсгийн (7) байгаль хамгаалагчид шинэ унаатай болно. Мөн оны 11 дүгээр сард Бутаны Хаант улсын байгаль хамгаалагч нарыг дэмжихээр төлөвлөж байна.
Дэд хөтөлбөрүүд
``Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус`` хөтөлбөр нь 15-22 насны залууст байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн боловсрол олгох, манлайлал, хувь хүний хөгжлийн ур чадварыг эзэмшүүлэх ба Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах, идэвхтэй, санаачлагатай иргэнийг бэлдэх зорилгын хүрээнд дараах дэд хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлнэ.

СУРАГЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАНХИМ
Сурагчид багаар ажиллах, хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хичээлээс гадуурх сургалтуудад хамрагдах нөхцлийг бүрдүүлэх, орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, гарын авлага бүхий сургалтын иж бүрэн танхимыг засч тохижуулахад дэд хөтөлбөрийн зорилго оршино. Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 12 дугаар сургууль, Лаборатори 119 дүгээр сургууль, Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумдын сургуулиуд, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургууль, Гурвантэс сумын сургуулиуд хамрагдана.

“МАНЛАЙЛАЛ” ЗУНЫ ЗУСЛАН
9-12 дугаар ангийн сурагчдын байгаль хамгаалал, манлайлах ур чадварыг хөгжүүлэх, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зуны зуслан нь 10 хоногийн хугацаанд явагдах ба Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Нийслэлийн хүүхдүүд хоорондоо танилцах, нөхөрлөх, туршлага мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Сурагчид байгаль орчин, тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар шинэ мэдлэг олж авах, амьдарч буй хот, сум орон нутаг, сургуулийн орчинд тулгамдаж буй асуудлыг оновчтой тодорхойлж түүнийг багаараа хамтран зөв шийдэлд хүрэх арга зүйд суралцах юм. Шинэлэг аргаар боловсруулсан зуслангийн хөтөлбөрөөр сурагчид өөрсдийн хүсэл эрмэлзэл, ур чадвараа нээн илрүүлж, харилцааны олон аргад мөн суралцана.

ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ СУРГАЛТ
Ахлах ангийн 9-12 дугаар ангийн сурагчид хичээлийн жилийн эхний улиралд энэхүү дэд хөтөлбөрт хамрагдана. Дэд хөтөлбөрийн гол зорилго нь сурагчид үндсэн хичээлийн хөтөлбөрт тусгагдаагүй бусад мэдлэг, ур чадвар буюу харилцаа, цагийн менежмент, бүтээлч сэтгэлгээ, стресс, хувийн санхүүгийн менежмент, мэргэжил сонголт, сэтгэцийн эрүүл мэнд, оновчтой төлөвлөлт зэрэг шинэ ур чадварыг мэргэжлийн сургагч багшийн тусламжтайгаар олж авна. Эдгээр ур чадварт системтэй суралцсанаар сурагчид ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, зорилготой амьдрах, амжилттай ажиллах эх суурь нь тавигдах юм. Хичээлээс гадуурх сургалтуудыг мэргэшсэн эрдэмтэн, судлаач нар бэлтгэж шинэлэг заах арга барилаар сурагчдад хүргэнэ.

БИЧИЛ ТӨСЛИЙН САНААЧИЛГА
Ахлах ангийн сурагчид сургууль болон хүрээлэн буй орчинд тулгамдаад буй экологи, эдийн засаг, нийгмийн асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэх, түүнд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор бичил төсөл санаачлан боловруулж, шинэлэг арга замаар хэрэгжүүлэх боломжтой. Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд бичил төслийн хэрэгжилтээр дамжуулан залуусын оролцоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хөтөлбөрт хамрагдсан 6 сургуулиас нийт 18 бичил төслийг хүлээн авч хэрэгжүүлнэ.

МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫГ ДЭМЖИХ
Дэд хөтөлбөрийн зорилго нь 9-12 дугаар ангийн сурагчид хөтөлбөрийн оролцогч талууд болох тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид болон бусад байгууллагууд дээр тодорхой чиглэлийн дагуу богино хугацааны дадлага хийж төрөл бүрийн ажил мэргэжлийн онцлогийн талаар ойлголт авснаар ирээдүйн мэргэжлээ зөв сонгох боломжтой болно. Дадлага хийснээр сурагчдын хувийн зан чанарын төлөвшил, бие даан болон багаар ажиллах, шийдвэр гаргах, аливаа ажлыг төлөвлөх, зохион байгуулах, ажил гүйцэтгэх ур чадварууд нэмэгдэнэ. Түүнчлэн тухайн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагддаг, мэргэжлийн ёс зүй гэж юу болох, түүнийг өөртөө хэрхэн төлөвшүүлэх, бусадтай харилцах,бусдаас суралцах, өөрийн давуу хийгээд сул талаа таньж мэдэх боломжийг энэхүү дэд хөтөлбөрөөр олж авна.

СУРАГЧ СОЛИЛЦОО
Хөтөлбөрийн бүхий л үйл ажиллагаанд санал санаачлагатай, идэвхтэй зүтгэлтэй оролцсон, өөрчлөлтийг бий болгож чадсан сурагчдаас энэхүү дэд хөтөлбөрт хамрагдах боломжтой. Европын Холбооны улсад долоо хоногийн хугацаатай зусланд хамрагдсанаар орон орны хүүхдүүдээс суралцах, туршлага мэдлэг, арга барилаа харилцан солилцох боломжуудыг олж авна.
Байршил
“Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” хөтөлбөрт Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 12 дугаар сургууль, Лаборатори 119 дүгээр сургууль, Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумдын сургуулиуд, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургууль, Гурвантэс сумын сургуулиуд хамрагдана. Энэхүү хөтөлбөр нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх суманд хэрэгждэг манай “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийн үргэлжлэл буюу ахисан түвшний хөтөлбөр юм.

“Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрт Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 12 дугаар сургууль, Лаборатори 119 дүгээр сургууль, Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумдын сургуулиуд, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургууль, Гурвантэс сумын сургуулиуд хамрагдана. Энэхүү хөтөлбөр нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх суманд хэрэгждэг манай “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийн үргэлжлэл буюу ахисан түвшний хөтөлбөр юм.